10-р сарын 28-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Ойрхи Дорнодын байдлын асуудлаарх олон нийтийн яаралтай хурал дээр, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн хэлэхдээ, 10-р сарын 26-нд Израиль Ираны олон газарт олон удаа агаараас цохилт өгч, Ираны байгууламжид хохирол учруулж, хүн хар амь насаа алдан шархдсан байна. Израилийн үйл ажиллагааны улмаас нөхцөл байдал хурцдаж байгааг Хятад улс маш их анхаарч байна. Аливаа бодлогогүй, өдөөн хатгасан үйлдэл, мөн дайныг өргөжүүлэх цэргийн эрсдэлтэй ажиллагаа нь цөм хариуцлагагүй зүйл бөгөөд буруу тооцоололд хүргэж, гамшигт үр дагаварт хүргэж болзошгүй юм гэжээ.
Фү Цүн: Тайван, хүлээцтэй байж, НҮБ-ын дүрэм болон олон улсын хуулийн зарчмыг хамтдаа даган мөрдөж, улс төр болон дипломат арга замаар маргаанаа зохицуулах зөв замдаа эргэн орохыг Хятад улс талуудад уриалж байна.