ХАМАС-ын удирдагчийг үхэлд хүргэсний яг шалтгаан нь “толгой руу нь буудсан” явдал гэжээ
2024-10-19 17:27:41
Share
Share this with Close
youtube WeChat

Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн (ХАМАС)-ий удирдагч Яхья Синварыг устгасан хэмээн Израиль 17-нд зарлав. Орон нутгийн цагаар 18-ны өдөр CNN-ий мэдээлснээр, Яхья Синварын цогцост задлан шинжилгээ хийсэн Израилийн үндэсний шүүхийн шинжилгээний төвийн ахлах эмгэг судлаач Кугел хэлэхдээ, Яхья Синвар пуужин болон танкийн сумны довтолгооны улмаас ноцтой бэртсэн боловч түүнийг үхэлд хүргэсний яг шалтгаан нь “толгой руу нь буудсан” явдал юм гэжээ.

Кугелийн гаргасан шинжилгээний дүнгийн талаар тайлбар өгөхийг хүсэхэд Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, тухайн үед хоёр тал харилцан гал нээсэн, дараа нь Израилийн арми Яхья Синварын байрлаж байсан барилга руу сумаар буудсан гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, Израилийн цэргийнхэн хэргийн бүх нарийн байдлыг ойлгохыг хичээсээр байна гэжээ.