2024 оны Дэлхийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн инновацийн бага хурал нээлтээ хийлээ
2024-10-11 17:56:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хятадын Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академи зэрэг байгууллагууд хамтран ивээн тэтгэсэн 2024 оны Дэлхийн Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухаан Технологийн Инновацийн Бага хурал өнөөдөр Бээжингийн Пингү дүүрэгт нээгдлээ. Энэхүү хурал нь эрдэмтэн судлаачид хийгээд бизнес эрхлэгчдийн яриа хэлэлцээний талбар болж, дэлхийн хөдөө аж ахуйн салбарын хамгийн сүүлийн үеийн ололт амжилт, дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүн гэх мэтийг дэлгэн харуулах болно.

Энэ удаагийн бага хурал "Уур амьсгалын өөрчлөлт ба хөдөө аж ахуйн хүнсний тогтолцооны өөрчлөлт" уриан дор болж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP), дэлхийн холбогдох их дээд сургуулиуд зэрэг олон улсын 30 шахам байгууллагын хариуцлагатан, төлөөлөгчид оролцож, хуралд хүрэлцэн ирсэн зочдын тоо 800 гаруй болжээ.

Гурван өдөр үргэлжлэх бага хурлын үеэр, Дэлхийн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиудын захирал нарын дээд хэмжээний уулзалт зэрэг 5 тусгай бага хурал болно. Тус хурлын үеэр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас НҮБ-ын Хүнсний системийн төвийн Шинжлэх ухааны хорооны хурал зэрэг хоёр чухал уулзалтыг зохион байгуулах болно, НҮБ-ын Хүнсний системийн төв анх удаа Хятадад томоохон хурлаа хийж байгаа нь энэ юм.

Түүнчлэн тус хурлаар Дэлхийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн экспог үргэлжлэн зохион байгуулж, дэлхийн хөдөө аж ахуйн салбарын хамгийн сүүлийн үеийн ололт амжилт, дэвшилтэт технологи, дэвшилтэт загварууд, өндөр чанартай төсөл болон шинэлэг бүтээгдэхүүн зэргийг дэлгэн харуулах болно.