Интернэт бизнесийн орлого жилийн өмнөхөөс 4.4 хувиар өсөв
2024-10-10 10:39:35
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын интернэт бизнесийн орлого энэ оны 1-8 дугаар сард тогтвортой өсөж, судалгаа шинжилгээний зардал нэмэгдсэн талаар Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдээллээ.

Энэ оны эхний найман сарын үзүүлэлтээр, жилийн орлого нь 20 сая юаниас дээш интернэт болон холбогдох үйлчилгээний компаниудын нийт интернэт бизнесийн орлого 1 их наяд 171 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувиар өсөв. Түүнчлэн, эдгээр компаниуд судалгаа, боловсруулалтын зардалд 62 тэрбум 150 сая юань зарцуулсан нь мөн үеэс 1.6 хувиар өсжээ.

Салбарын үйл ажиллагааг авч үзвэл, мэдээллийн үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдийн орлогын өсөлт тогтвортой байсан бол амьдралын үйлчилгээний салбарын орлогын өсөлт илүү хурдтай нэмэгдсэн байна. Тухайлбал, мэдээллийн үйлчилгээ голлон эрхэлдэг компаниудын интернэт бизнесийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 хувиар өссөн бол амьдралын үйлчилгээ үзүүлдэг платформ компаниудын орлого 3.8 хувиар нэмэгджээ.