11-р сарын 14-нд “Дэлхийн Өмнөдийн орнууд”-ын зөвлөхүүдийн хоёр дахь удаагийн яриа хэлэлцээний нээлтийн үеэр ХКН-ын төв хорооны Гадаадтай холбоо барих албанаар ахлуулсан, Хятадын төв радио телевиз, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Чинхуа их сургууль, Фүдань их сургууль, Хятадын Ардын их сургууль, гадаад дотоодын 200 гаруй зөвлөх байгууллагын их дээд сургуулийн хамтран санаачилсан “Дэлхийн өмнөд”-ийн орнуудын зөвлөхүүдийн хамтын ажиллагааны холбоог Наньжин хотод байгуулжээ.
Дэлхийн өмнөдийн орнуудын зөвлөхүүдийн хамтын ажиллагааны холбоог байгуулж байгаа нь ОХУ-ын Казань хотноо болсон “БРИКС+” удирдагчдын яриа хэлэлцээний үеэр Ши Жиньпин даргын дэвшүүлсэн чухал санаачилгыг бодитоор хэрэгжүүлэх, улмаар улс орнуудын хүмүүнлэгийн солилцоо, төрийн засаглал, удирдлагын талаар харилцан суралцах зорилготой юм. Уг холбоо нь “Дэлхийн өмнөдийн орнууд”-ын зөвлөхүүдийн илүү нягт түншлэлийн харилдцааны сүлжээг бий болгох, зөвлөхүүдийн давуу талыг бүрэн бадруулж, дэлхийн өмнөдийн орнууд хамтдаа урагшлахад илүү ухаалаг хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа юм.
ХТРТ нь өнөөгийн дэлхий нийтийн хамгийн өргөн цар хүрээтэй, эрхэлж буй ажил төрөл хамгийн олон, хамарч буй цар хүрээ хамгийн өргөн олон улсын чанартай хэвлэл мэдээллийн байгууллага болсны хувьд, 80 гаруй төрлийн хэлээр нэвтрүүлэг цацан түгээж байгаа бөгөөд дэлхийн найман том хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, “дэлхийн өмнөдийн орнууд”-ын зөвлөхүүдийн хамтын ажиллагааны судалгааны үр бүтээлийг дэлхий нийтэд идэвхтэй мэдээлж, энх тайван, хөгжил, хамтын ажиллагааг ахиулах гэсэн дуу хоолойг дэлхий нийтэд түгээсээр байна.
Бразил, Орос, Энэтхэг, Өмнөд Африк, Египет зэрэг 100 гаруй шинээр хөгжиж буй орны зах зээл болон хөгжиж буй орны зөвлөхүүд, улс төрийн намын төлөөлөл, дотоодын холбогдох салбар, их дээд сургууль, зөвлөхүүдийн төлөөлөл зэрэг 400 гаруй зочид арга хэмжээнд оролцсон байна.