Хятадын дээд технологийн 26 дахь үр бүтээлийн яармаг боллоо
2024-11-14 10:00:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын дээд технологийн 26 дахь үр бүтээлийн яармаг 11-р сарын 14-16-ны өдрүүдэд Хятадын Шэньжэнь хотод болж байна.

"Хятадын шинжлэх ухаан, технологийн анхны үзэсгэлэн" гэгддэг дээд технологийн үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгийн 5000 шахам аж ахуйн нэгж, олон улсын байгууллагууд үзэсгэлэнд оролцож байна. Үүнд Дэлхийн Топ 500, төрийн өмчит 180 аж ахуйн нэгж, 1000 гаруй хувьцаат компани, 2000 гаруй цагаан зээр, бэлгэт гөрөөс компани гээд давхацсан тоогоор 400 гаруй эрдэмтэн мэргэжилтэн нар хамрагджээ. 

Энэхүү дээд технологийн яармаг нь 300 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбайг хамарч, 22 тусгай үзэсгэлэн, дэлхийн дээд технологийн хөгжлийн чиг хандлагыг харуулж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ололт амжилтыг олон нийтэд дэлгэн үзүүлэх бөгөөд дэлхийн хэмжээнд дээд технологийн ололт амжилтын гүйлгээ, хэлцэл хийх юм байна. 

Энэ удаагийн дээд технологийн үзэсгэлэн яармагийн газар дээр нь үндэсний томоохон ололт амжилтыг танилцуулах, дэлхийн худалдан авагчдын холболтын бага хурал, олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн уялдаа холбооны бага хурал зэрэг арга хэмжээг зохион явуулж, 4300 гаруй шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ ололт амжилтыг нийтлэх юм. Дэлхийн хэдэн зуун улс орон, бүс нутгаас 30 мянга орчим байгууллага, группийн төлөөлөл арга хэмжээтэй танилцаж, мэргэжлийн худалдан авалт хийх багийн тоо 1000 гаруйд хүрч байна.