"Дэлхийн өмнөд"-ийн хамтын ажиллагааны "Перугийн загвар"-ыг бий болгохыг хүсэв
2024-11-16 16:19:07
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Перу улсад төрийн айлчлал хийсэн үеэр ХТРТ-ийн CGTN суваг "Шинэ эрин" олон улсын харилцааны судалгааны хүрээлэнгээр дамжуулан Перугийн үндэсний өндөр түвшний судалгааны төвтэй анх удаа хамтран "2024 оны Хятад улсын тухай Перугийн нааштай хандлага" санал асуулгыг Перугийн 1111 оролцогчдын дунд явуулжээ. Судалгаанд оролцогчид Хятад Перугийн уламжлалт найрамдал, ажил хэрэгч хамтын ажиллагааг ерөнхийд нь нааштай үнэлж, Хятад, Латин Америкийн харилцаа хийгээд "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын өндөр түвшний хамтын ажиллагаанд "Перугийн хувилбар"-ыг бий болгохыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн байна. 

Судалгаанд оролцогчдын 89.6 хувь нь Хятад улсын талаар сайн сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн бол 97.7 хувь нь Хятад улсыг чухал улс гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын 97.2 хувь нь Хятад улсыг амжилтад хүрсэн улс гэж үзэж, 91.5 хувь нь хүмүүсийн сонирхлыг татах хүчинтэй улс гэж хариулж, 91.2 хувь нь Хятад улсыг хүндэтгэх ёстой улс гэж хариулсан байна.

Судалгаанд оролцогчдын 86.1 хувь нь Перу улс Хятадтай хийсэн худалдааны харилцаанаас ихээхэн ашиг хүртсэн гэж хариулжээ. Судалгаанд оролцогчдын 93 хувь нь Хятад улсын асар том зах зээл нь Перу болон Латин Америкийн орнуудад хөгжлийн хангалттай боломж олгож байна гэж хариулжээ.

Судалгаанд оролцогчдын 94.8 хувь нь Хятадын эдийн засаг урт хугацаанд сайжран нэмэгдэнэ гэж үзэж, судлагаанд оролцогчдын 96.6 хувь нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд оруулсан Хятад улсын онцгой хувь нэмрийг сайшаажээ.

Судалгаанд оролцогчдын 78.3 хувь нь Перу улсыг "Бүс ба Зам" санаачилгад нэгдэхийг дэмжиж, 75.2 хувь нь "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах нь Латин улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Судалгаанд хамрагдагсдын 94.3 хувь нь Хятад Перугийн харилцаа, Хятад Латин Америкийн орнууд хоорондын харилцааны ирээдүйн хөгжилд өөдрөг байр суурьтай буйгаа илэрхийлжээ.

Энэхүү санал асуулгыг Перугийн хүн амын насны ангилал, хүйс, бүс нутгийн тархалтын онцлогт тулгуурлан түүвэрлэлтийн квотоор боловсруулсан бөгөөд санал асуулгад Хятадын талаарх ерөнхий сэтгэгдэл, эдийн засгийн хамтын ажиллагаа, улс төрийн харилцаа, соёлын солилцоо зэрэг олон асуудлыг багтаасан байна.