Францад үйлдвэрлэсэн алсын тусгалтай пуужингуудыг Украин Орос руу харвахыг Франц зөвшөөрөв
2024-11-25 10:14:57
Share
Share this with Close
youtube WeChat

Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро саяхан мэдэгдэхдээ, Францад үйлдвэрлэсэн алсын тусгалтай пуужингуудыг Украин Орос руу харваж болно гэжээ. Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова үүний хариуд хэлэхдээ, Францын энэ шийдвэр нь үнэндээ "Украиныг дуусгах гэсэн явдал юм" гэжээ.

Украйны "Батлан хамгаалах экспресс" цахим хуудас 24-ний өдөр мэдээлснээр, Жан-Ноэль Барро 23-ны өдөр Британийн радио телевизийн агентлаг (BBC)-т өгсөн ярилцлагадаа, барууны орнууд Украиныг дэмжихдээ улаан шугам тавих ёсгүй гэжээ. Энэ нь Орос, Украины мөргөлдөөнд Франц оролцох болно гэсэн үг үү гэсэн асуултад Барроу хариулахдаа, Франц "ямар ч хувилбарыг үгүйсгэхгүй" бөгөөд Франц Украиныг аль болох урт хугацаанд дэмжих болно гэжээ.

Захарова 23-ны өдөр ТАСС агентлагт хэлэхдээ, Францын алсын тусгалтай пуужингаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг Украинд зөвшөөрсөн Францын мэдэгдэл нь "Украиныг дэмжиж байгаа явдал биш, харин энэ улсыг дуусгавар болгож байна" гэжээ. ОХУ-аас Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Ульянов мөн өдөр Австрийн нэгэн телевизийн сувгаар хэлэхдээ, Францын пуужингаар Украин Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг дэмжсэнийхээ төлөө Франц улс төлбөр төлөх болно, Орос хариу арга хэмжээ авах болно гэжээ.