Аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд ХКН-ын Төв хорооны гишүүн, Төв хорооны намын түүх, сурвалж бичгийн судалгааны хүрээлэнгийн захирал Чю Чиншань тэргүүтэй ХКН-ын төлөөлөгчид Лаост айлчилж, Лаосын нам, төрийн боловсон хүчинд зориулсан ХКН-ын 20 дахь сонгуулийн 3-р бүгд хурлын үзэл санааг сурталчлах хуралд оролцов. Арга хэмжээний үеэр тэд Лаосын Ардын Хувьсгалт намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын байнгын нарийн бичгийн дарга, улсын дэд дарга Боунтонг Читмани, Төв Хорооны улс төрийн товчооны гишүүн, Засгийн газрын дэд сайд Китжо Кекампитхун, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Төв Хорооны Суртал ухуулгын яамны сайд Кампан Пеяфон нартай уулзаж, 3-р бүгд хурлын үзэл санааг дэлгэрэнгүй танилцуулж, Хятад Лаосын харилцаа, нам хоорондын солилцоо зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.
ХКН-ын Төв хорооны 3-р бүгд хурал нь Хятад улс болон дэлхий дахинд чухал ач холбогдолтойг Лаосын тал өндрөөр үнэлээд, Хятад улстай солилцоо, харилцан суралцаж, Лаос, Хятадын хувь заяаны нэгдмэл цогцын хамтын бүтээн байгуулалтыг цаашид ахиулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.