Зүйлсийн сүлжээ гэдэг нь мэдрэхүйн технологи болон сүлжээний харилцаа холбооны технологийг голлон ашиглаж, хүн машин юмсыг хаа сайгүй холбон, мэдээллийг хүлээн авах, дамжуулах, боловсруулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг дэд бүтэц бөгөөд эдийн засаг, нийгмийн дижитал өөрчлөлтийн чухал хөдөлгөгч хүч юм.
Уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь хөрс, цаг агаар зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг байсан бол их өгөгдөл, хиймэл оюун ухааны технологи хөгжихийн хирээр “Ухаалаг газар тариалан”эрхлэн, нарийн менежмент хийж, үр дүнтэй ажиллах боломж бүрдэж байна.
Хэбэйн Шюн-Аний Хятадын шинжлэх ухааны академийн Фүши Фермийн мэдээллийн удирдах төвийн цахим дэлгэцэд фермийн цаг агаарын мэдээлэл, хортон шавьж, өвчин илрүүлэх зэрэг мэдээллийг бодит цаг хугацаанд харуулдаг.
Саяхан өвлийн улаан буудай тарихдаа хөдөө аж ахуйн зориулалттай машиныг зайнаас удирдан, жигд тарьсан бөгөөд их өгөгдөл, хиймэл оюун ухаан зэрэг технологид түшиглэн, 20 километр зайтай удирдах төвөөс газар тариалангийн байдлыг хянаж байна.
Бэйдөү хиймэл дагуулын навигацийн тусламжтайгаар ухаалаг хөдөө аж ахуйн машиныг автомат ухаалаг системээр удирдан, гар утасны App зэргийг ашиглан, товлосон замын дагуу нарийн ажил хийлгэх боломжтой боллоо.