Хятадын зүүн бүсэд байрлах И-Ү хотыг дурдахад юун түрүүнд дэлхийн жижиглэнгийн худалдааны хамгийн том хот гэдэг нь бодогддог. Харин дэлхийн амттаны хот гэдгийг олонх хүмүүс сайн мэдэхгүй байдаг. Амттаны хот болсон нь тус хотын худалдаа цэцэглэн хөгжсөнтэй салшгүй холбоотой юм. 1980-аад оны эхээр И-Ү хотод жижиглэнгийн худалдааны зах анх гаргаснаас маш хурдтайгаар хөгжиж, дотоод гадаадад нэр нөлөө нь улмаар өргөжсөн юм. Ингээд гадаадын худалдаачид жилээс жилд нэмэгдэхийн хэрээр тус хотод олон орны өвөрмөц ресторан ч нэмэгдэж эхэлжээ. Өнөө гэхэд 16 мянга орчим гадаадын иргэн тус хотод амьдарч буй бөгөөд 16 улс орон, бүс нутгийн дөч гаруй ресторан ажиллуулж байна.
И-Ү хотыг зорьж ирсэн холын зочид олон улсын худалдааны хотхоноос бараагаа аваад өөр өөр орнуудын онцлог хоолноос амсах боломжтой болжээ. Япон, Солонгос, Итали, Энэтхэг, Сиригээс авахуулаад Африкийн алдартай хоол гээд аль нь таны сонголт болох вэ?