Маргааш, 16-нд хэвлэгдэх "Чюши" сэтгүүлийн 22 дахь дугаарт ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний “Хүн амын өндөр чанартай хөгжлөөр Хятад маягийн шинэчлэлийг дэмжих нь” гэсэн чухал нийтлэлийг нийтэлнэ.
Хятад улс эрт дээр үеэс дэлхийн хамгийн олон хүн амтай орон байсаар ирсэн бөгөөд хүн амын хөгжил нь Хятадын үндэстний агуу их сэргэн мандалттай холбоотой томоохон үйл явдал юм. Эдийн засаг, нийгмийн хөгжил, хүн амын насжилтын бүтцэд өөрчлөлт гаргахын хэрээр, Хятад улс ерөнхийдөө хүн амын өсөлтийн хөгжлийн үе шатнаас бууралтын үе шат рүү шилжиж, хүн амын хөгжилд төрөлт багасах, хөгшрөлт, бүс нутгийн хүн амын өсөлт, бууралтын ялгаа зэрэг тодорхой чиг хандлагын шинж тэмдгүүд илрэх болсон юм. Хятад маягийн шинэчлэлийг ахиулахад хүн амын орчин ахуйн, нөхцөлийн шинэ сорилттой тулгарах болно. Иймээс Хятад улсын хүн амын хөгжлийн шинэ нөхцөл байдлыг бүрэн ойлгож, зөвөөр харж үзэх ёстой гэдгийг уг нийтлэлд онцолжээ.
Уг нийтлэлд, шинэ цаг үед хүн амын ажлыг сайтар зохицуулахын тулд намын ерөнхий удирдлагыг баримтлах ёстой. Хүн амын өндөр чанартай хөгжлийг дэмжих манлайлал, зохицуулалтын механизмыг бий болгож, сайжруулах шаардлагатай байна. Хүн амын бүртгэл, динамик хяналт, сэрэмжлүүлгийг эрчимжүүлж, хүн ам, төрөлтийн хамгааллын эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгож, Хятадын онцлогтой хүн амын онолын тогтолцоог бий болгоно. Мөн сурталчлах, удирдан чиглүүлэх ажлыг сайн хийж, эерэг уур амьсгалыг бүрдүүлнэ.