Аравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд Италийн Милан хотод Олон улсын сансрын нисгэгчдийн 75 дахь чуулган (IAC) болов.
“Хариуцлагатай тогтвортой сансрын хөгжил" уриан дор болсон уг арга хэмжээнд дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгийн сансар судлалын байгууллагын удирдагчид, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, сансрын нисгэгчид зэрэг 10 мянга гаруй төлөөлөгч оролцов. Уг чуулганаар сансар огторгуйн хамгийн сүүлийн үеийн технологи, ололт амжилтыг танилцуулж, сар, Ангараг гарагийг тогтвортой судлах, дэлхийн цаг уурын өөрчлөлтийг сансар огторгуйгаас ажиглах, сансрын салбарт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх үүрэг, хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг сэдвүүдийн хүрээнд гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хятадын сарыг тандах төслийн "Чан-Э-6" -ын томоохон амжилт нь хүмүүсийн анхаарлын төвд байсан бөгөөд түүний авчирсан сарны алс талаас авсан сарны хөрсний дээжийг дэлхий нийтэд анх үзүүлсэн юм.