Газын зурваст өлсгөлөн гарч болзошгүй талаар НҮБ-аас анхаарууллаа
2024-11-10 13:23:59
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-ний өдөр Израилийн арми мэдэгдэл гаргаж, Газын зурвасын хойд хэсгийн зарим газарт гарсан өлсгөлөнгийн тухай дэлхийн хүнсний аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн анхааруулгыг хүлээн авахаас татгалзаж, судлаачид "өрөөсгөл, нэг талыг барьсан мэдээлэл болон өнгөц ашиг сонирхол"-д тулгуурлан мэдээллийн эх сурвалж болгож байна гэв.

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн "Хүнсний аюулгүй байдлын үе шатуудын иж бүрэн ангилал" (IPC)-ын өлсгөлөнг шалгах хорооFRC 8-ны өдөр сэрэмжлүүлэг нийтэлж тэмдэглэхдээ, Газын зурвасын хойд хэсэгт өлсгөлөн гарах эрсдэл өндөр байна, дайн хийж буй бүх талууд гамшгийн байдлыг намжаахын тулд эрхбиш яаралтай арга хэмжээ авах ёстой гэжээ.

7-ны өдөр НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн (UNRWA) Ерөнхий комиссар Филипп Лазарини өөрийн сошиал хуудаснаа: Газын хойд хэсэгт өлсгөлөн болж магадгүй байна, энэ бол хүний буруутай үйл ажиллагаанаас болсон үр дүн юм, Израиль өлсгөлөнг зэвсэг болгон ашиглаж, Газын иргэд амьд үлдэхэд шаардлагатай үндсэн эд зүйл, тэр дундаа хоол хүнснээс нь салгаж байна гэжээ.