Ши Жиньпин Ботсвана улсын шинэ ерөнхийлөгч Бокод баярын цахилгаан илгээв
2024-11-05 17:55:15
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 5-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Дума Бокод цахилгаан илгээж, түүний Бүгд Найрамдах Ботсвана Улсын даргаар сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Ботсвана хоёр орон уламжлалт найрамдалтай. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа сайтар хөгжиж, хоёр тал дэд бүтэц, цэвэр эрчим хүч, эм эмнэлэг, эрүүл мэндийн салбарт нааштай хамтран ажиллаж илэрхий үр дүнд хүрлээ. Миний бие Хятад, Ботсванагийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд шинээр сонгогдсон ерөнхийлөгч Боко тантай хамтаар, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд ахиулж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээхэд бэлэн байна.