Японы ерөнхий сайд Япон Хятадын харилцааны талаар байр сууриа илэрхийлэв
2024-10-05 16:19:48
Share
Share this with Close
youtube WeChat

Японы ерөнхий сайд Шигеру Ишиба 4-ний үдээс хойш Японы парламентад засгийн газрын үзэл баримталлаа танилцуулахдаа, Хятад улстай хамтран “Бүтээлч, тогтвортой” Япон Хятадын харилцааг бий болгохын тулд зүтгэнэ гэжээ.

Тэрээр дотоод засаглал, дипломат харилцаа, иргэний амьжиргаа, эдийн засаг зэрэг талаарх бодлогоо тайлбарлан, “Ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, ард түмэнтэйгээ сэтгэл нэгтэй, аюулгүй тайван чинээлэг Япон улс”-ыг байгуулах зорилго тавин ажиллахаа онцлов.

Хятад улстай холбоотой асуудлаар Шигеру Ишиба хэлэхдээ, Хятад улс хоорондын стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, хоёр орны олон давхаргын харилцаа холбоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаар дамжин, Хятад улстай хамтран “Бүтээлч, тогтвортой” Япон Хятадын харилцааг бий болгохын тулд зүтгэнэ гэжээ.

Цалинг өсгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг дайчилна хэмээн Шигеру Ишиба онцолжээ.