Казанийн хэвлэл мэдээллийн яриа уулзалт болов
2024-10-23 23:26:58
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар аравдугаар сарын 23-нд ХТРТ болон ОХУ-ын Бүх Оросын Төрийн телевиз, өргөн нэвтрүүлгийн компани хамтран зохион байгуулсан БРИКС-ийн Казанийн хэвлэл мэдээллийн яриа уулзалт боллоо.

Арга хэмжээ нь “Солилцоо харилцан суралцах чадвараа нэмэгдүүлж, хувь заяагаа нэгтгэе” сэдвийн хүрээнд болсон бөгөөд Хятад, Орос, Бразил, Өмнөд Африк, Египет, Арабын Нэгдсэн Эмират, Иран, Беларусь зэрэг орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн хариуцлагатан, төрийн байгууллагуудын төлөөлөгчид, их дээд сургуулийн судалгааны төвийн зөвлөхүүд оролцжээ.

Хятадын Суртал Ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн яриа уулзалтад илтгэл тавьж, БРИКС-ын орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны асуудлаар гурван зүйлт санал дэвшүүлэв, тухайлбал, хамтын дуу хоолойгоо уламжлах, хамтын хөгжлийг ахиулах, нийтлэг үнэт зүйлсээ сурталчлахыг онцолжээ.