Компани байгуулах тухай чухал зааварчилгаа өгчээ
2024-10-18 15:16:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Хятадын нөөцийг дахин сэргээн ашиглах группийн ХХК байгуулах талаар чухал заавар өгч онцлохдоо, Хятадын нөөцийг дахин сэргээн ашиглах группийн ХХК байгуулсан нь намын төв хорооны ногоон, нүүрсхүчлийн хий багатай, орчил хөгжлийн эдийн засгийн тогтолцоог сайжруулж, үзэсгэлэнт сайхан Хятадын бүтээн байгуулалтыг цогцоор нь ахиулах чухал шийдвэр, зохицуулалт юм. Тус компани нь шинэ хөгжлийн үзэл баримтлалыг бүрэн бүтэн, зөв оновчтой, иж бүрэн хэрэгжүүлж, үндэсний болон үйл ажиллагааны чанартай нөөцийг дахин боловсруулж ашиглах платформ бий болгож, үндэсний эдийн засгийн чанар, түвшинг тасралтгүй дээшлүүлэхийн төлөө ажиллах ёстой юм. 

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян мөн чухал заавар гаргаж, намын төв хорооны шийдвэр, зохицуулалт, ерөнхий нарийн бичгийн даргын чухал зааврын үзэл санааг тууштай хэрэгжүүлж, дэлхийн жишигт нийцсэн нөөцийг дахин боловсруулж, ашиглах аж үйлдвэрийн группийг бий болгохын тулд том цар хүрээтэй тоног төхөөрөмжийн шинэчлэл, өргөн хэрэглээний барааны худалдааны халаа солиог үе шаттай хэрэгжүүлэхийг онцолсон байна. 

Хятадын нөөцийг дахин сэргээн ашиглах группийн ХХК-ийг үүсгэн байгуулах бага хурал 18-ны өдөр Тяньжинь хотод боллоо. Хятадын Ерөнхий сайдын орлогч Жан Гүөчин хурлын үеэр Ши Жиньпин, Ли Чяны чухал зааварчилгааг уламжилж, үг хэлэв.