Д.Трамп Орос Украины мөргөлдөөний асуудлаарх тусгай элчээ зарлав
2024-11-28 10:07:56
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11 дүгээр сарын 27-нд, АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Д.Трамп Орос Украины мөргөлдөөний асуудлаарх тусгай элчээр Кит Келлогийг сонгохоо мэдэгдэв.

АНУ-ын армийн тэтгэвэрт гарсан дэслэгч генерал Кит Келлог 2017-2021 онд Д.Трампын бүрэн эрхийн хугацаанд Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн дэд ерөнхийлөгч асан Майк Пенсийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Хэрвээ Д.Трамп АНУ-ын сонгуульд ялалт байгуулбал, Орос, Украиныг хэлэлцээрийн ширээнд хурдан суулгах нь маш чухал, "Бид Украинчуудад 'та нар хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй, эс тэгвээс АНУ-ын дэмжлэг дуусах болно' гэж хэлнэ”, "Бид Оросуудад 'та нар хэлэлцээрийн ширээнд заавал суух ёстой, эс тэгвээс бид Украинчуудад тэдэнд хэрэгтэй бүх зүйлийг өгнө' гэж хэлэх болно” гэж Кит Келлогг хэлж байсан талаар өмнө нь  "Ройтерс" агентлаг мэдээлсэн юм.

Энэхүү санал нь Орос Украины мөргөлдөөний талаарх АНУ-ын байр сууринд томоохон өөрчлөлт гарахыг харуулж байна, энэ санал нь Европын холбоотнууд болон Д.Трампын буй Бүгд найрамдах намын эсэргүүцэлтэй тулгарч магадгүй гэж Ройтерс агентлагийн дүн шинжилгээнд онцолжээ.

Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол, Орос Украины мөргөлдөөнийг 24 цагийн дотор шийдэж чадна гэж удаа дараа мэдэгдэж байсан юм. Үүнтэй холбогдуулан Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, энэ асуудал хэтэрхий ээдрээтэй, тийм ч амархан шийдэх боломжгүй гэж хэлжээ.