Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 5-ны өдөр хэлэхдээ: ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад, Туркийн засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хорооны Хятадын талын тэргүүн Жан Гүөчиний урилгаар, Туркийн Төрийн сан ба сангийн сайд, механизмын Туркийн талын тэргүүн Мохаммад Шимшек 11-р сарын 6-8-нд Хятад улсад айлчилна. Айлчлалын үеэр хоёр тал хоёр дахь хурлыг хамтран даргалах юм.