10-р сарын 15-нд, Оросын Батлан хамгаалахын яам дайны тайлангаа шинэчилжээ.Тодруулбал, Оросын арми Украины армийн цэргийн бие бүрэлдэхүүн, зэвсэг төхөөрөмжид цохилт өсөн байна. Оросын тактикийн нисэх хүчин, пуужингийн арми, их бууны арми зэрэг нь Украины цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэл төвлөрсөн 129 бүсэд довтолгоо хийж, мөн Украины талын 43 дроныг саатуулан устгасан гэжээ.
Мөн өдөр Украины ЗХЖШ дайны тайлангаа шинэчилжээ. 10-р сарын 15-нд дайны өмнө фронтод 96 удаа тулалдсан байна. Ялангуяа Кулаховогийн чиглэлд тулалдаан ширүүн үргэлжилж байна. Украины арми Оросын цэргийн дайралт, цэрэг армийн бие бүрэлдэхүүн, зэвсэг төхөөрөмжийг устгахаар зэхэж байна гэлээ. Мөн Кулахово чиглэлд Оросын армийн 30 удаагийн довтолгоог амжилттай няцаасан гэжээ.