"Volt Typhoon" гэгч хуурамч үйл ажиллагааны төлөвлөгөөний үнэнийг илчлэв
2024-10-14 15:48:19
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны дөрөвдүгээр сарын 15, долдугаар сарын 8-ны өдрүүдэд Хятадын компьютерын вирусийг яаралтай зохицуулах үндэсний төв зэрэг байгууллагууд хоёр удаа тусгай тайлан нийтэлж, АНУ "Volt Typhoon" гэгдэх хуурамч үйл ажиллагааны төлөвлөгөөг ашиглан Хятад улсыг гүтгэн харлуулах зорилготой ажиллагаа явуулж байсныг илчилсэн байна. Өнөөдөр Хятадын сүлжээний аюулгүй байдлын байгууллага гурав дахь удаагаа тусгай тайлан нийтэлж, АНУ-ын засгийн газрын агентлагууд болон "Таван нүдэн холбоо"-ны орнууд Хятад, Герман болон бусад орнууд, түүнчлэн дэлхийн интернет хэрэглэгчдийн эсрэг кибер тагнуул, нууц хулгайн үйл ажиллагаа явуулсныг цаашид илчилсэн байна. Мөн АНУ-ын засгийн газрын агентлагууд бусад улс орнуудыг харлуулах муу муухай арга мэх хэрэглэж байсан тухай холбогдох нотлох баримтуудыг олж авсан байна.

Хятадын сүлжээний аюулгүй байдлын байгууллагаас гаргасан тайланд, АНУ-ын засгийн газрын агентлагууд Хятад улсаар шалтаг болгосон “Volt Typhoon” гэгдэх кибер халдлагын байгуулла нь “Гадаад тагнуулын хяналтын тухай хууль”-ийн 702-р заалтад заасан "үндэслэлгүй" хяналтын эрх мэдлийг ашиглан өөрийн орны тагнуулын байгууллагуудын дотоод болон гадаад сүлжээний хяналтыг бэхжүүлэх зорилготой юм.