Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэв. Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Жэн Шаньжие хэлэхдээ: макро өнцгөөс харвал, дотоодын болон олон улсын нөхцөл байдал нэн ээдрээтэй байгаа нөхцөлд Хятад улсын эдийн засгийн үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой бөгөөд ахиц дэвшил гаргаж, шинэ чанарын үйлдвэрлэх хүчнүүд түргэцтэй бүрэлдэж, өндөр чанартай хөгжил гүнзгийрэн ахиж байна гэлээ.
Жэн Шаньжие хэлэхдээ, өнөөгийн эдийн засгийн байдлыг "тогтвортой", "ахиц" гэсэн хоёр түлхүүр үгээр дүгнэж болно. "Тогтвортой" байдал нь голдуу эдийн засгийн зах зээлд тусгагдаж байдаг. Үйлдвэрлэл болон ханган нийлүүлэлтийн хувьд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой, бүтэн жилийн үр тариа дахин элбэг хураалт авах эрмэлзэлтэй байна. Аж үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээний хувьд, хөрөнгө оруулалт, хэрэглээ үргэлжлэн өсөн нэмэгдэж, үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалт 9.1 хувиар нэмэгдэв. Томоохон хэмжээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, хуучин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг шинээр солих нь илэрхий үр дүнд хүрсэн бөгөөд сүүлийн үед автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн борлуулалт хурдацтай өсч, томоохон үйлдвэрлэгчдийн суудлын автомашины жижиглэнгийн худалдаа 9-р сард 10 хувиар өссөн төлөвтэй байна
"Ахиц" нь бүтцийн оновчлолд голчлон тусгагдаж байдаг. Шинэ хөдөлгөгч хүчний өсөлт, тэлэлт түргэсэж, эрэлт хэрэгцээний гурван үндсэн бүтэц илүү оновчтой болж, шинэ хотжилт, бүс нутгийн зохицолтой хөгжлийг улам ахиулж, эдийн засгийн томоохон мужууд голлох үүргээ үр дүнтэй гүйцэтгэсэн гэв.