“Хятадын зам тээврийн тогтвортой хөгжлийн тайлан-2023”-г нийтэллээ
2024-09-25 19:01:48
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 25-нд Хятадын Зам тээврийн яамнаас зохион байгуулсан дэлхийн зам тээврийн тогтвортой хөгжлийн форум-2024 Бээжин хотноо “Тогтвортой зам тээвэр: дэлхийг холбосон логистик ”уриан дор болж байна.

Тус форумын үеэр “Хятадын зам тээврийн тогтвортой хөгжлийн тайлан-2023”-г нийтэлсэн юм. Тайланд тэмдэглэхдээ, 2023 онд Хятадын олон улсын төмөр замын тээвэр шинэ ахиц дэвшил гаргасан. Индонезийн Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам, Тель-Авив хоорондын хөнгөн төмөр замын улаан шугам, Лагосын хөнгөн төмөр замын цэнхэр шугамын эхний үе шатны төслүүд албан ёсоор ашиглалтад орсон бол Хятад, Киргиз, Узбекистаны төмөр зам, Унгар-Сербийн төмөр замын Унгар дахь хэсгийн бүтээн байгуулалтын ажил хурдацтай явагдаж байна. Мөн Хятад, Тайландын төмөр замын төслийн эхний үе шат эхэлж, Хятад-Европ чиглэлийн галт тэрэг Европын 25 орны 200 орчим хотод хүрч байна гэжээ.