НҮБ: Израиль Газын зурваст "геноцид" үйлдсэн гэв
2024-11-18 09:30:41
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын тусгай хороо 14-ний өдөр тайлан нийтэлж, Израиль НҮБ-ын олон удаагийн уриалга, Олон улсын шүүхийн заавал биелүүлэх шийдвэр, Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг үл тоомсорлон, Газын зурваст бүслэлт, хүмүүнлэгийн тусламжид саад учруулж, зорилтот халдлага үйлдэж, энгийн иргэд болон тусламжийн ажилтнуудыг хөнөөх замаар, амь нас, өлсгөлөн, ноцтой гэмтлийг санаатайгаар бий болгож байна. Израилийн цэргийн холбогдох үйлдэл нь "геноцид"-ийн шинж чанартай нийцэж байна. Энэхүү тайланг өнөөдөр буюу 18-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд өргөн барина гэжээ.

Үүнтэй холбогдуулан, Израилийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 16-ны өдөр олон нийтийн сүлжээгээр мэдэгдэл нийтэлж, "НҮБ-ын Тусгай хорооны энэхүү тайлан нь Израилийн эсрэг зохиомол агуулгатай, хэт өрөөсгөл талыг барьсан" гэж мэдэгджээ. Мөн Израилийн зэвсэгт хүчин Палестины энгийн иргэд рүү чиглээгүй", "Израилийн цэргийн ажиллагааны цорын ганц зорилго бол Газад дахь ХАМАС-ын цэргийн хүчин чадлыг устгах явдал юм. Израиль Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламжийг тасралтгүй хангахад дэмжлэг үзүүлсээр байна" гэж тэмдэглэжээ.