11-р сарын 14-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийн дагуу Филиппиний арми дунд тусгалын пуужин хөөргөх "Тайфон" системийг худалдан авах оролдлого хийж байна гэж Филиппиний Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ, Филиппиний Батлан хамгаалахын сайд Гилберто Теодоро мөн хэлэхдээ, "ийм хүчин чадлыг олж авах бодолтой байгаа", дээрх систем нь "урьдчилан сэргийлэх чадварыг сайжруулж" чадах юм, Филиппин "ирээдүйд өөрийн нутаг дэвсгэрт ийм хүчин чадал олж авах эрхээсээ татгалзахгүй" гэжээ. Үүнд Хятад улс ямар тайлбар өгөх вэ? хэмээн сурвалжлагч асуув.
Линь Жянь хэлэхдээ, Америк Филиппинд дунд тусгалын пуужин байрлуулахыг Хятад улс эрс эсэргүүцэж байгаагаа олон удаа илэрхийлсээр ирсэн. Филиппин стратегийн болон довтолгооны чанартай зэвсэг болох дунд тусгалын пуужингийн системийг нэвтрүүлж байгаа нь бүс нутгийн хурцадмал байдлыг бий болгох, геополитикийн сөргөлдөөн гаргах болон зэвсгийн уралдааныг өдөөх зорилгоор гадны хүчинтэй сүлбээлдэж буй өдөөн хатгасан аюултай алхам юм, энэ нь өөрийн улс болон Зүүн өмнөд Азийн орнуудын ард түмэн, түүх болон бүс нутгийн аюулгүй байдлын хувьд туйлын хариуцлагагүй сонголт гэдгийг би дахин онцлон хэлмээр байна. Энэ бүс нутагт дунд тусгалын пуужин болон сөргөлдөөн биш, харин энх тайван хийгээд хөгжил цэцэглэлт хэрэгтэй. Филиппин бүс нутгийн улс орон болон ард түмний уриалгад анхаарлаа хандуулж, буруу үйлдлээ аль болох хурдан засч, олон нийтийн өмнө амласан амлалтынхаа дагуу "Тайфон" дунд тусгалын пуужингийн системийг аль болох хурдан нүүлгэн шилжүүлж, буруу замаар улам хол явахгүй байхыг бид дахин шаардаж байна гэжээ.