Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаи орон нутгийн цагаар 21-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Ираны өгөх мэдээлэл тодорхой бөгөөд ил байдаг. Тухайлбал, Израилийн засгийн газрын аливаа хорлонтой үйлдэлд Иран шийдэмгий, үр дүнтэй хариу өгөх болно, хэрхэн хариу өгөхөө Иран шийднэ гэжээ. Эсмаил Багаи хэлэхдээ, Израильд пуужингийн систем байрлуулж байгаа нь АНУ болон Европын зарим улс Израилийн засгийн газарт үзүүлж буй дэмжлэгийн үргэлжлэл юм гэв.
Иранд халдлага үйлдэхэд ямар нэгэн байдлаар оролцсон улс орнууд бүгд холбогдох хариуцлага хүлээнэ гэж тэрээр онцлоод, бүс нутгийн энх тайвныг сахин хамгаалах нь бүх улс орнуудын нийтлэг үүрэг хариуцлага бөгөөд ямарваа хурцадмал байдал бүс нутгийн улс орнуудад нөлөөлнө гэдгийг бүс нутгийн орнууд ойлгож буйд Иран баяртай байна. Үүний зэрэгцээ, өөрсдийн нутаг дэвсгэрт нь халдах ямарваа үйлдлийг бүс нутгийн орнууд зөвшөөрөхгүй гэдэгт Иран итгэлтэй байна гэжээ.
Эсмаил Багаи цааш нь хэлэхдээ, Ираны цөмийн байгууламжид чиглэсэн цохилт заналхийллийг эсэргүүцэж буйгаа ОУАЭХА-т илгээсэн нот бичигт Иран илэрхийлсэн бөгөөд олон улсын хуулийн дагуу ийм заналхийлэлд хариу өгнө гэжээ.