Энэ сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Дагестан улсын нэгэн шатахуун түгээх өртөөнд дэлбэрэлт болж, 10 хүн амиа алдсан гэж ОХУ-ын Онц байдлын яам мөн өдөр мэдээлэв.
Дэлбэрэлт Бүгд Найрамдах Дагестан улсын нийслэл Махачкала хотын захад байрлах шатахуун түгээх өртөөнд болж, тухайн барилга бүрэн шатаж, түймрийн талбай 500 метр квадратад хүрсэн байна. Дэлбэрэлтийн улмаас 2 хүүхдийг багтаасан 10 хүн амиа алдаж, 11 хүн шархадсан байна. 100 гаруй мэргэжлийн ажилтан, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр газар дээр нь аврах ажлыг хийж байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгааныг шалгаж байна.