Хятад Энэтхэгийн удирдагчид харилцаа холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцов
2024-10-24 20:20:43
Share
Share this with Close
youtube WeChat

10 дугаар сарын 24-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Линь Жянь хэлэхдээ: Ши Жиньпин дарга, Нарендра Моди ерөнхий сайд нар уулзалтын үеэр энэ удаагийн уулзалтыг маш бүтээлч, чухал ач холбогдолтой гэж санал нэгтэй үзлээ. Хятад Энэтхэг хоёр орон Хятад Энэтхэгийн харилцааг стратегийн өндөрлөг болон урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс авч үзэж, зохицуулж, тодорхой санал зөрөлдөөн хоёр орны харилцаанд нөлөөлөхөөс сэргийлж, бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө, дэлхийн олон туйлт байдлыг ахиулахад нааштай хувь нэмэр оруулах ёстой.

Талууд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхээр тохиролцож, хоёр орны харилцааг эртхэн тогтвортой хөгжлийн замд оруулахад тус дөхөм үзүүлэхийн тулд хоёр орны гадаад хэргийн сайд, албаны хүмүүс бүх түвшинд яриа хэлэлцээ өрнүүлж, хоёр орны хилийн асуудлаарх тусгай төлөөлөгчдийн уулзалтын механизмын үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэж, хилийн бүс нутгийн энх тайван, амгалан тайван байдлыг хамтдаа сайтар хамгаалж, шударга, зүй зохистой шийдлийг эрэлхийлж, олон талт арга хэмжээн дэх харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, хөгжиж буй орнуудын хамтын ашиг тусыг хамгаалахад санал нэгдэв гэжээ.