11 дүгээр сарын 20-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Жимми Лайтай холбоотой хэргийн талаар зарим улс орон үг яриа нийтэлсэн талаар сурвалжлагч асуув.
Үүнд холбогдуулан хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэлэхдээ: Хонконг бол хуулийн засаглалтай нийгэм бөгөөд хуулийг дагаж мөрдөх, хууль зөрчихийг шалгах нь үндсэн зарчим юм. Хэн хүн эрх чөлөө нэрийн дор хууль бус үйл ажиллагаа явуулж, хуулийн хариуцлагаас мултрахыг оролдож болохгүй. Хятадын төв засгийн газар Хонконгийн засаг захиргааны онцгой бүс нь үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахыг тууштай дэмжиж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн олон төрлийн үйл ажиллагааг хуулийн дагуу шийтгэж байна. Зарим орон холбогдох шүүхийн хэрэгслийг ашиглан Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Хонконгийн хуулийн засаглалын нэр хүндийг гүтгэн харлуулж, эвдэхийг эрс эсэргүүцэж байна гэв.