Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн 10-р сарын 8-ны өдөр Аюулгүйн зөвлөлийн Их нууруудын бүсийн асуудлаарх нээлттэй хурал дээр үг хэлж, Их нууруудын бүсийн орнууд яриа хэлцэл, эвлэрлээ эрчимжүүлж, энх тайвнаар зэрэгцэн оршихыг баримтлахыг уриалав.
Фү Цүн хэлэхдээ, бүс нутагт хүчирхийллийн мөргөлдөөн үргэлжлэх, хүмүүнлэгийн чухал асуудал зэрэг олон сорилт тулгарсан хэвээр байна. Яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар санал зөрөлдөөнөө шийдвэрлэх, сайн хөршийн найрамдалд хүрэх нь бүх улс орны урт хугацааны, язгуур ашиг сонирхолд нийцэж байна. Гал зогсоох хэлэлцээрийн үзэл санааны дагуу галаа зогсоож, хүчирхийллээ зогсоож, байдал намжсан чиг хандлагыг хамгаалахыг Хятад улс бүс нутгийн бүх зэвсэгт бүлэглэлүүдэд уриалж байна. Олон улсын хамтын нийгэмлэг энэ зорилтын төлөө санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлэх ёстой бөгөөд хуучин байлдагчдыг амьжиргаагаа залгуулж, хэвийн амьдралдаа буцахад нь туслах ёстой гэв.
Фү Цүн хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа хөгжингүй орнууд тусламжийн амлалтаа хэрэгжүүлж, хүмүүнлэгийн яаралтай тусламжийн санхүүгийн дутагдлыг аль болох хурдан нөхөж, нэн олон дүрвэгсдийг эх орондоо буцаж ирэхэд нь туслах ёстой. Хятад улс бол Африкийн шинэчлэлийн замыг тууштай дэмжигч, хамтрагч байсаар ирсэн. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран, Их нууруудын бүсийн өнийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг буй болгоход илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.