10 дугаар сарын 28-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч ЕХ холбогдох компаниудтай үнийн амлалтын хэлэлцээг тусдаа хийх тухай мэдэгдсэнтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулав.
Хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа: Хятадын машин, электроникийн худалдааны нийгэмлэг Хятадын олон төрлийн аж ахуйн нэгжүүдийн бүрэн гүйцэд эрх олголтын үндсэн дээр тухайн салбарыг ерөнхийд нь төлөөлсөн үнэний амлалтын төслийг дурдаж, Хятад, Европын Холбоо хоёр тал энэ үндэс суурийн дагуу олон удаагийн зөвшилцөл хийж, шаргуу хичээл зүтгэл гаргасны дүнд зохих ахицад хүрсэн. Хэрэв ЕХ Хятадын талтай зөвшилцөхийн зэрэгцээ зарим компанитай үнийн амлалтын хэлэлцээг тусдаа хийхэд хүрвэл, хоорондын итгэлцлийг алдагдуулж, ерөнхий ахиц дэвшилд харш саад учруулж, үнэнийн амлалтын хэлэлцээрийн цаашдын хэрэгжилт, хяналтад илүү олон захиргааны зардлыг нэмэгдүүлэх болно.
Одоогийн байдлаар, хоёр тал зөвшилцлийн дараагийн үе шатыг эхлүүлээд байгаа бөгөөд хоёр тал одоо буй загварт тулгуурлан урьдын зөвшилцлийн үндэс суурь дээр ахиц дэвшлийг түргэтгэж, аль болох түргэхэн бодит ахицад хүрнэ гэдэгт Хятад улс найдаж байна гэв.