10 дугаар сарын 20-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Прабово Субиантод цахилгаан утас илгээж Индонезийн ерөнхийлөгч болсонд нь баяр хүргэв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад, Индонез хоёр орон уламжлалт найрсаг хөрш юм. Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа үргэлжлэн тогтвортой сайжирч, хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах шинэ шатанд орсон юм. Ирэх онд Хятад, Индонези хоорондоо дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиох нь хоёр талын хамтын ажиллагааг ахиулахад шинэ боломжийг хангах болно. Би Прабово Субианто ерөнхийлөгчтэй стратегийн нягт харилцаатай байж, Хятад Индонезийн хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг тасралтгүй шинэ шатанд ахиулж, хөгжиж буй том орнууд хамтран хүчирхэгжиж, эв нэгтэй хамтран ажиллаж, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх шинэ хуудсыг бичиглэхэд бэлэн байна гэжээ.