Хятад улс хилийн чанадад нүүрсэн цахилгаан станц шинээр барихгүй
2024-10-23 18:14:11
Share
Share this with Close
youtube WeChat

10 дугаар сарын 23-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Линь Жянь хэлэхдээ, Хятад улс цаг уурын өөрчлөлтийг сааруулахыг дээд хэмжээнд чухалчилж, эрчим хүчний ногоон өөрчлөлт, аж үйлдвэрийн бүтцийн зохицуулалтыг идэвхтэй ахиулсаар ирсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд, Хятадын шинээр нэмэгдсэн цэвэр эрчим хүчээр цахилгаан гаргасан хэмжээ дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийн талаас илүү хувийг эзэлж байна. Жилд шинээр суурилуулсан сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал нь дэлхийн нийт хэрэглээний 40 гаруй хувийг эзэлж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 3 тэрбум орчим тоннтой тэнцэх хэмжээгээр бууруулж, дэлхийн эрчим хүчний хэрэглээний эрч хамгийн түргэн буурсан орнуудын нэг, сэргээгдэх эрчим хүчний ашиглалтаар дэлхийн хамгийн том орон болсон байна.

Хятад улс нүүрстөрөгч хийн ялгаруулалтын дэлхийн хамгийн том арилжааны зах зээлийг байгуулж, 100 гаруй улс орон, бүс нутагтай ногоон эрчим хүчний төслүүд дээр хамтран ажиллаж, хөгжиж буй орнуудад усан цахилгаан станц, фотоволтайк цахилгаан, салхины эрчим хүчний алдартай төслүүдийг барьж байгуулсан бөгөөд цаашид хилийн чанадад нүүрсэн цахилгаан станц шинээр барихгүй. Энэ нь дэвшилтэт ногоон үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрдүүлж, дэлхийн эрчим хүчний өөрчлөлтөд чухал хувь нэмэр оруулсан гэв.

Линь Жянь хэлэхдээ, ивээх үзэл, ганц талт үзэл, улс төржилт нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд хохирол учруулах болно. Дэлхийн эрчим хүчний өөрчлөлтөд Хятад улс төдийгүй бүх улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа байх ёстой гэжээ.