Хятадын цахилгаан автомашинаас татвар нэмж хураахыг эсэргүүцэв
2024-10-04 21:15:38
Share
Share this with Close
youtube WeChat

Европын холбоо саяхан цахилгаан автомашины нөхөн олговрын эсрэг асуудлаарх эцсийн шийдвэрийн төслөө санал оруулан батлав. Аравдугаар сарын 4-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч үүнтэй холбоотой сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулав.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, холбогдох мэдээллийг бид анхааралдаа авлаа. Энэ асуудлаарх Хятад улсын байр суурь тууштай бөгөөд тодорхой юм. Европын холбоо энэ асуудлаар шударга бус, зүй ёсонд нийцэхгүй ивээх үзэл баримталж буйг Хятад улс эрс эсэргүүцэх бөгөөд Европын холбоо Хятадын цахилгаан автомашинаас нөхөн олговрын эсрэг татвар нэмж хураахыг эрс эсэргүүцнэ гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятадын цахилгаан автомашин нь зах зээлийн журмыг мөрдөн, өрсөлдөх чадвараа бүрэн дайчилж, бие даасан инновациар дамжин,  дэлхий нийтэд ногоон олон нийтийн шилдэг бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулахад  чухал хувь нэмэр оруулсан юм. Европын холбооны худалдааны ивээх үзлийн үйлдэл нь Дэлхийн худалдааны байгууллагын журам болон олон улсын худалдааны хэвийн дэглэмээс ноцтой зөрчин, Хятад Европын худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд саад учруулсан төдийгүй Европын холбооны ногоон хөгжлийн хэлбэрт шилжих үйл явцыг удаашруулах болно. Үүгээр зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад ч нөлөөлөх болно гэжээ.