НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 18 гишүүн орноо сонгон гаргалаа
2024-10-10 15:52:03
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын 79 дүгээр Ерөнхий Ассамблей 10-р сарын 9-нд нэгдсэн хуралдаан хийлгэж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 18 гишүүн орныг сонгон гаргалаа. Шинэ гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх юм байна. 

Гишүүн орнуудын нэрийг жагсаабал: Африкийн бүсийн Бенин, Конго (БНАГУ), Этиоп, Гамби, Кени зэрэг орон. Ази-Номхон далайн бүс нутгийн БНСУ, Тайланд, Маршалын арлууд, Катар, Кипр зэрэг орон. Зүүн Европын Чех, Хойд Македон зэрэг орон. Латин Америк, Карибын тэнгисийн Болив, Колумб, Мексик зэрэг орон. Баруун Европын Исланд, Испани, Швейцар зэрэг орон багтсан байна. Үүнд Бенин, Гамби, Катар зэрэг орон улиран сонгогджээ.