Хятад Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан аравдугаар сарын 16-нд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи Монголын УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд баярын цахилгаан илгээжээ.
Жао Лэжи хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон найрсаг хөрш бөгөөд иж бүрэн стратегийн түнш юм. Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн турш, хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа улам гүнзгийрсэн юм. Миний бие эрхэм УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай хамтдаа чармайж, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтаар удирдамж болгож, хоёр орны хууль тогтоох байгууллагын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.