Ли Чян, Сонексай Сифадон нар Махосогийн нэгдсэн эмнэлгийн барилга дууссаны ёслолд оролцов
2024-10-13 14:45:59
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-р сарын 12-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, Лаосын ерөнхий сайд Сонексай Сифадон нар Вьентьян хотод Хятадын засгийн газрын тусламжаар баригдсан Лаосын Махосогийн нэгдсэн эмнэлгийн барилга дууссан ёслолд оролцов.

Ли Чян Махосогийн нэгдсэн эмнэлгийн барилга амжилттай дууссанд халуун баяр хүргэв. Махосогийн нэгдсэн эмнэлэг нь Лаосын бүрэн гүйцэд үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай, хамгийн сайн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн хамгийн том нэгдсэн эмнэлэг, мөн анагаахын сургалтын бааз болсон юм. Мөн орон нутгийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайжруулах, эмнэлгийн ажилтнуудын техникийн түвшинг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, Лаосын ард түмэнд бодит үр ашиг хүртээж, Хятад, Лаосын өнө мөнхийн найрамдлын гэрч болсон гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, Махосогийн нэгдсэн эмнэлэг нь Хятад Лаосын "Бүс ба Зам"-ын өндөр чанартай бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны чухал үр бүтэмж юм. Сүүлийн жилүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин болон Лаос улсын дарга Тонглун Сисулит нарын стратегийн удирдлага дор, хоёр орон өндөр стандарт бүхий, өндөр чанартай, өндөр түвшний Хятад Лаосын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах үндсэн шугамын дагуу, хөгжлийн стратегийн уялдаа холбоог тасралтгүй бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны эдийн засгийн бүтээн байгуулалт, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хүчтэй түлхэц үзүүлэхийн тулд цуврал чухал дэд бүтцийн төслүүдийг бүтээн байгуулж, хичээн ажиллаж байна гэжээ.