Хятадын төв радио телевиз болон Бразилийн "Баннер медиа групп" хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ
2024-11-19 10:57:48
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 18-нд Рио-де-Жанейро хотноо Хятадын төв радио телевиз болон Бразилийн "Баннер медиа групп"  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Хоёр тал хөтөлбөр боловсруулах, шинэ технологийн инновацийн хэрэглээ, боловсон хүчний солилцоо зэрэг чиглэлээр хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна. ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын төв радио, телевизийн захирал Шэнь Хайшюн болон Бразилийн "Баннер медиа групп"-ийн захирал Жо Карлос Саад нар хоёр талыг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу, Хятадын төв радио телевиз болон Бразилийн "Баннер медиа групп" нь мэдээний хөтөлбөр солилцох, шинэ технологи нэвтрүүлэх, үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, боловсон хүчний харилцан айлчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

“Баннер Медиа Групп” нь Бразил дахь томоохон арилжааны медиа групп бөгөөд Бразилийн хоёр дахь том хэвлэл мэдээллийн групп байж, 40 гаруй медиа брэндийг эзэмшиж, хөтөлбөрүүд нь 150 сая гаруй хүнийг хамарч, түүний телевиз, радио станцуудын нөлөө нь Бразил болон Өмнөд Америкт тэргүүлсээр ирсэн юм. 2019 оны арваннэгдүгээр сард Хятадын төв радио телевиз нь "Баннер медиа групп"-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, "Хятадын үлгэр түүх" хэмээх телевизийн хамтарсан мэдээний буланг байгуулж, хамтарч нэвтрүүлэг хийх, газар дээр нь шууд нэвтрүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.