Гаалийн статистик бүртгэлийн дагуу, оны эхний гурван улиралд Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ 32 их наяд 330 тэрбум юаньд хүрэн, өнгөрсөн оны мөн үеэс 5,3 хувиар өссөн байна. Үүнд, экспорт 18.62 их наяд юаньд хүрч, 6.2 хувиар нэмэгдсэн бол импорт 13.71 их наяд юаньд хүрч, 4.1 хувиар өссөн байна.
Олон улсын хувьд, гадаад эрэлт сэргэсэн нь Хятадын экспортын орчинд таатай нөхцөл бүрдүүлсэн байна. Эхний гурван улиралд, Хятад улсын Европ, АНУ, Япон зэрэг орнуудад хийсэн импортын хэмжээ 4.2 хувиар өссөн бол АСЕАН, Латин Америк зэрэг орнууд дахь экспорт тусбүр 12.3, 13.7 хувиар өсчээ.
Дотоодын зах зээлийн хувьд, энэ онд Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэл тогтвортой нэмэгдэж, хэрэглээний зах зээл тогтвортой өсөлтөө хадгалсаар байна. Эхний гурван улиралд, Хятадын түүхий эдийн импорт 5 хувиар өссөн байна. Үүнд, түүхий нефть, байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний бүтээгдэхүүн 901 сая тоннд хүрч, 4.8 хувиар өссөн бол төмөр, хөнгөн цагаан зэрэг металлын хүдэр 1.138 тэрбум тоннд хүрч, 4.9 хувиар өссөн байна.