Оросын ГХЯ-ны сайд Лавров саяхан ярилцлага өгөхдөө, "Хойд урсгал" байгалийн хийн хоолойг эвдсэн нь Герман болон Европын бусад орны хөгжлийг тасалдуулж, Герман болон Европын бусад орнууд эдийн засаг, санхүү болон эрчим хүчний талаар АНУ-ын дагалдах хэрэгсэл болсон хэмээн хэлсэн гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
"Хойд урсгал" байгалийн хийн хоолой нь Оросоос Балтийн тэнгисээр дамжин Германд хүрч, Европ руу байгалийн хий тээвэрлэдэг. 2022 оны есдүгээр сард тэнгисийн усан доорх хоолой дэлбэрч, их хэмжээний байгалийн хий алдагдсан байна. Мөрдөн байцаалтын дараа, гоожиж буй дөрвөн цэг нь тус тус Швед болон Дани улсын ойролцоох тэнгисийн усанд байгааг олж тогтоожээ. Хэрэг гарсны дараа, Дани, Швед болон Герман зэрэг улс тус тус мөрдөн байцаалт явуулж эхэлсэн ч ОХУ оролцохоос татгалзсан юм.
Энэ сарын 9-нд ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова хэлэхдээ, "Хойд урсгал" байгалийн хийн хоолойг хорлон сүйтгэх ажиллагаанд АНУ, Их Британи оролцсон гэх нотлох баримт Орост байгаа бөгөөд нотлох баримтуудыг ил болгох нь нөхцөл байдлаас шалтгаална гэжээ.