Хятад, Герман иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүмүүнлэг соёлын харилцааны арга хэмжээ болов
2024-10-12 15:11:47
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-р сарын 11-нд, Хятад, Герман хоёр орон дипломат харилцаа тогтоосны 52 жилийн ой, Хятад, Герман иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулж Хятадын Төв Радио Телевизээс зохион байгуулсан хүмүүнлэг соёлын харилцааны арга хэмжээ Мюнхен хотноо амжилттай болсон бөгөөд энэ үеэр мөн хэвлэл мэдээлэл, кино, телевизийн салбарын олон төслийг эхлүүлсэн аж. 

Тус арга хэмжээнд Хятадын Төв Радио Телевизийн дэд захирал Шин Бө, БНХАУ-аас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны элчин сайдын зөвлөх Зэн Инрү, Бавари мужийн эдийн засаг, эрчим хүч, технологийн асуудал эрхэлсэн сайд асан Франц Йозеф Пшойлер, Бавари мужийн гадаад худалдааны агентлагийн Ази болон Баварийн асуудал эрхэлсэн захирал Армин Швиммбек нар оролцож үг хэлэв.

Арга хэмжээний үеэр Хятадын Төв Радио Телевизийн Европ дахь салбар болон Германы Фогогийн хэвлэл мэдээллийн групп хамтран "Хятад улсыг танихуй- 2025 онд Германы сэтгүүлчдийн Хятад дахь аялал" төслийг эхлүүлж, 2025 онд Германы сэтгүүлчдийг Хятад руу илгээн, Хятадын орчин үеийн хөгжилтэй танилцах боломжоор хангахаар боллоо.