Орон нутгийн цагаар 2024 оны 9 дүгээр сарын 24-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байранд Хятад--Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн ГХ-ны сайд нарын 8 дахь уулзалтад оролцжээ.
Ван И хэлэхдээ, Хятад--Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн ГХ-ны сайд нарын уулзалт таван жилийн дараа дахин зохиогдож байгаа нь онцгой утга учиртай юм. Сүүлийн жилүүдэд Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэг яриа хэлэлцээ, зөвшилцлөөр бүс нутгийн гадна дотнын хамтын ажиллагааг ахиулж, нааштай амжилт тогтоон, бие даан эзэн мэдсэн, хамтран ажиллаж өөрийгөө хөгжүүлэх шийдвэр зоригоо харуулсан юм. Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэг нь баруун хагас бөмбөрцгийн чухал зохион байгуулалтын статус, нөлөөллөө тасралтгүй нэмэгдүүлсээр байна.
Хятад улс шударга ёс, ашиг сонирхлын талаарх зөв үзэл баримтлалыг үргэлжлүүлэн баримталж, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудтай эв нэгдэл, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, дэлхийн гурван том санаачилгыг хэрэгжүүлж, өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг гүнзгий нэгтгэн ахиулахад бэлэн байна. "Бүс ба Зам"-ыг бүс нутгийн улс орнуудын хөгжлийн стратегийн дагуу хөгжүүлж, хамтын ирээдүйтэй Хятад-Латин Америкийн хувь заяаны хамтын нийгэмлэгийг улам сайн бүтээн байгуулж, улмаар улс орнуудын ард түмэнд илүү их ашиг тусаа хүртээх болно гэжээ.