Аравдугаар сарын 25-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Энэтхэг Хятад нь хоёр орныхоо хилийн маргаантай бүсээс цэргээ татаж эхэллээ хэмээн Энэтхэгийн мэдээллийн хүн мэдээлж байна. Хятад улс энэ мэдээллийг нотлох уу, цаашид дэлгэрэнгүй мэдээлэл бий юү хэмээн сэтгүүлч асуув.
Үүнтэй холбогдуулан Линь Жянь хэлэхдээ, Хятад Энэтхэгийн сүүлийн үеийн тохиролцсон хилийн асуудлыг зохицуулах төслийн дагуу, хоёр талын фронтын цэргүүд холбогдох ажлаа өрнүүлж байгаа бөгөөд одоогоор сайн явж байна гэжээ.