НҮБ шинэчлэн хөгжсөөр байхыг дэмжинэ
2024-10-24 20:38:10
Share
Share this with Close
youtube WeChat

Аравдугаар сарын 24-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Линь Жянь хэлэхдээ, НҮБ байгуулагдсаны 79 жилийн ойн баяр хүргэе. Бүх нийтийг хамарсан, төлөөлөх чанар бүхий, нэр хүндэт засгийн газар хоорондын олон улсын байгууллагын хувьд НҮБ нь дэлхийн энх тайван хөгжлийг хамгаалахад орлуулж болшгүй үүрэг гүйцэтгэсэн юм. 

“НҮБ-ын дүрэм”-д нэгдүгээрт гарын үсэг зурсан Хятад улс нь уг дүрмийн зорилго зарчмыг ямагт бат сахин хамгаалж, НҮБ нь олон улсын үйл хэрэгт гол үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ гэжээ. 

Линь Жянь хэлэхдээ, НҮБ тасралтгүй шинэчлэн хөгжиж, хөгжиж буй орны төлөөлөх чанар болон үг хэлэх эрхийг нэмэгдүүлэхийг Хятад улс ямагт дэмжинэ гэжээ.