Гаалийн статистикийн мэдээгээр, оны эхний найман сард Хятад улсын баруун бүсийн импорт экспортын хэмжээ 2 их наяд 590 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1 хувиар өссөн буюу Хятадын тухайн үеийн гадаад худалдааны өсөлтийн нийт хурднаас 4.1 пунктээр илүү байна.
Гаалийн ерөнхий газрын Статистикийн шинжилгээний газрын дарга Люй Далян хэлэхдээ, баруун бүс нутаг илүү их нээлттэй бодлогоор томоохон бүтээн байгуулалтад тус дөхөм үзүүлэхийг тууштай баримталж, баруун бүсийн хуурай тэнгисийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимтэй ахиулж, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад гүнзгий нэгдэн, эхний найман сарын байдлаар импорт, экспортын өсөлтийн хурдаар Хятад улсдаа тэргүүлж байна.
Үүний дотор хувийн хэвшлийн эдийн засаг чухал үүрэг гүйцэтгэж байна. Эхний найман сарын байдлаар, баруун бүсийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортолсон дээд шинэ технологийн бүтээгдэхүүн, тэр дундаа тусгай тоног төхөөрөмж, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж, био анагаах ухаан, эмнэлгийн багаж хэрэгсэл хоёр оронтой тоогоор нэмэгдсэн байна.