Өнөөдөр 2024 оны Ухань хотын Ханкоубэйгийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн өндөрлөлөө. Арваннэгдүгээр сарын 12-нд нээгдсэнээс хойш долоо хоног шахам үргэлжилж, 35 орны дипломат төлөөлөгч болон бизнесийн холбоодын тэргүүнүүд, мөн 28 мянга гаруй аж ахуйн нэгж хурал, үзэсгэлэнд оролцож, дээд амжилт тогтоосон байна, үзэсгэлэнг үзсэн хүний тоо бараг 200 мянгаас давж, олон төрлийн худалдааны хамтын ажиллагааны хэмжээ 150 тэрбум юаниас давжээ.
Энэ жилийн Ухань хотын Ханкоубэйгийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн анх удаагаа ухаалаг үйлдвэрлэлийн павильон, аж үйлдвэрийн интернетийн павильон зэрэг олон үзэсгэлэнгийн танхимуудыг байгуулж, AI оёдлын технологи, дрон логистик, хүн дүрст робот гэх мэт хамгийн сүүлийн үеийн өндөр технологийн бүтээгдэхүүн болон хэрэглээний хувилбаруудыг дэлгэн харуулж, дижитал салбарын шинэ хөдөлгөгч хүчийг хөгжүүлж, дижитал технологийн инновацийг сурталчилж, худалдааны аргын шинэ өөрчлөлтийг дэмжсэн байна.
Түүнчлэн Ухань хотын Ханкоубэйгийн нам доогуур нислэгийн онгоцны буудал албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Энэ нь бүх Хятадын бараа бүтээгдэхүүний зах зээлийн нам доогуур нисэх онгоцны ложистикийн үйл ажиллагааны анхны бааз байж, нам доогуур нисэх нислэгийн таван маршрутыг нэгэн зэрэг нээж, шинэ соргог хүнс, цэцэг, хувцас болон бусад бараа бүтээгдэхүүнийг үр ашигтай түгээж, ложистикийн үр ашгийг ихээхэн сайжруулсан байна.