ЕХ худалдааг ивээх сонгодог үйлдэл хийж байна
2024-10-30 18:13:49
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 30-ны өдөр, Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн хурлыг даргалах үеэр, Европын Холбооноос Хятадын цахилгаан автомашинд хийсэн нөхөн олговрын эсрэг шалгалтын эцсийн дүнг зарласан тухай сэтгүүлч асуув.

Үүнд, Линь Жянь хариулахдаа: "Европын Холбооны байгууллагууд ямар нэгэн салбарын шаардлагагүйгээр Хятадын цахилгаан автомашинд нөхөн олговрын эсрэг шалгалт явуулж, өндөр татвар ногдуулах нь худалдааг ивээх сонгодог үйлдэл юм. Энэ нь Хятад, Европын аж үйлдвэрийн болон ханган нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлөхөөс гадна Европын хэрэглэгчдийн ашиг сонирхлыг хохироож, Европын ногоон шилжилт болон дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтад сөргөөр нөлөөлнө гэжээ.

Тэрээр цааш нь, Хятад, Европын харилцааны үндсэн зарчим бол яриа хэлэлцээ, харилцан ашигтай хамтын ажиллагаа юм. Эдийн засаг, худалдааны маргааныг харилцан хүндэтгэлтэйгээр, яриа хэлэлцээрийн замаар зохицуулах нь Хятад, Европын нийтлэг ашиг сонирхолд нийцнэ. Мөн энэ нь хоёр талын бизнес эрхлэгчид болон иргэдийн нийтлэг хүлээлт юм. Бид Европын талыг бүтээлч байр суурьтайгаар Хятадтай хэлэлцээг үргэлжлүүлж, чин сэтгэл, уян хатан байдлыг харуулж, асуудлыг шийдвэрлэх шийдэл хайж, худалдааны маргаан өргөжихөөс урьдчилан сэргийлнэ гэж найдаж байна гэжээ.