Оны эхний гурван улиралд ДНБ өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өсчээ
2024-10-18 11:30:42
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 18-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, 2024 оны эхний гурван улирлын үндэсний эдийн засгийн үйл ажиллагааг танилцууллаа. Үндэсний статистикийн газраас гаргасан тоо баримтаас үзэхэд, урьдчилсан тооцоогоор, эхний гурван улиралд ДНБ 94 их наяд 974 тэрбум 600 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.8 хувиар өссөн байна.

Улирлын хувьд, эхний улиралд ДНБ өмнөх оны мөн үеийнхээс 5.3 хувь, хоёрдугаар улиралд 4.7 хувь, гуравдугаар улиралд 4.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Саруудын хувьд, гуравдугаар улиралд ДНБ 0.9 хувиар өсчээ.