Орон нутгийн цагаар 10-р сарын 24-нд Италийн Венец хотын захиргаа мэдэгдэхдээ, 2025 онд тус хотод нэг өдрийн аяллын зорчигчдоос төлбөр авах бодлогыг үргэлжлүүлэн туршилтийн журмаар хэрэгжүүлнэ гэжээ.
2024 оны төлбөр хураасан 29 хоногтой харьцуулахад, 2025 оны 4-р сараас 7-р сар хүртэлх хугацаа буюу аялал жуулчлалын оргил үеэр нийтдээ 54 хоног төлбөр хураах болно гэж Венецийн засгийн газар мэдэгдэв.
Жуулчдын тоог хянах, аялал жуулчлалын соёлын өвд учруулсан хэт их хохирлыг арилгахын тулд, Италийн Венец хотод 2024 оны дөрөвдүгээр сарын 25-наас нэг өдрийн аяллын жуулчдаас "хот орох хураамж" авч эхэлжээ.